​ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд  “Социал Демократ” Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлж, МАН-ын удирдах зөвлөл дэмжсэн аж. 

Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батална.

М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн байна.

2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм. 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …