АН-ын Залуучууд, хүний хөгжил хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Энхжинг томиллоо

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалын /2022.10.20/ -ны өдрийн Б/67 тушаалаар Б.Энхжинг Ардчилсан намын Залуучууд, хүний хөгжил хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд томиллоо.
Б.Энхжин нь 2015 онд АШУҮИС-ийг Хүний их эмч, 2018 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжилээр тус тус төгссөн.
2015-2017 онуудад Зэвсэгт хүчний 089-р ангид Эмч, эмнэлгийн офицер, эмнэлгийн албаны дарга.
2017 оноос хойш хувийн хэвшилд ажиллаж байгаа.
Намын сонгуульт ажлын хувьд,
2013 онд Ардчилсан намын гишүүнээр элссэн.
2017 оноос АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон.
2018 оноос Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дэд дарга.
2020 оноос УИХ дахь АН-ын бүлгийн ОТБ зөвлөхөөр ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн …