Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 26 СУВИЛАГЧ байрандаа оржээ

Засгийн газар, Эрүүл мэндийн яам улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.

Тэгвэл Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна. 

Энэ хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …