Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тэмцээнд 31 орны 1000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубын тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртлээ.
С.Нямпилжээ нь Паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.
Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд ЗХ-ний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд тэрбээр С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.