Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах төлөвлөгөөг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлсон. Ингээд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-ны хоёр удаагийн хуралдаанаар “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” гэх илэрхийллийн хүрээнд өнгө төрхөө тодорхойлсон.
Хоёрдугаарт, Монгол Улсыг зориод ирсэн жуулчдад зориулсан нэгдсэн календарийг боловсруулж байна. Удахгүй бүрэн хэмжээнд Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлнэ” гэж мэдэгдлээ.