УИХ-аар Төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Төсвийн байнгын хорооны дэргэдэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.
-2023 оны төсвийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Таны хувьд ирэх жилийн төсвийн төслийг ерөнхийд нь хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Нэгдүгээрт, дэлхий дахин дайнтай, цар тахлын хүндрэлтэй, хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалд байна. Гэхдээ одоогийн дүр зургаар харвал, өнгөрсөн жил ам.долларын ханш 2800 төгрөг байсан бол одоо 3400 төгрөгт хүрч байна. Тэгэхээр экспортын орлого өсөх хандлагатай. Эдийн засаг одоогийн таамаглалаар дөрвөөс таван хувиар өсч магадгүй. Инфляци дунджаар зургаан хувьтай байх болов уу. Ингээд бодохоор төсвийн орлого 25 хувиар өсөх прогноз байна. Эдийн засгийн өсөлт 2022 оныхоос 3,3 их наядаар илүү байгаа. Гэхдээ дээр дурдсан эрсдлийг тооцох ёстой. Одоогийн байдлаар бид 4-5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс гаргах боломж байна уу үгүй юу. Хоёрдугаарт, зэсийн үнэ бууралттай байна. Нэг тонныг нь 8500 ам.доллараар төсөөлж байсан бол одоогоор 7000 орчим ам долларын ханштай байна.
-Таны хэлснээс ойлгоход төсвийн алдагдал буурсан, эдийн засаг өсөлттэй сайн үзүүлэлттэй байна гэж үзэж болох уу?
-Эдийн засгийн өсөлтийн 3,3 их наядаас шалтгаалж төсвийг алдагдалгүй байлгах боломж бас байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 2,8 хувь буюу мөнгөн дүнгээр тооцоход 1,6 их наяд гэж үзэж байгаа. Ер нь төсөв алдагдалтай байх нь хэвийн юм шиг ойлголт байгаад байна. Уг нь төсөв алдагдалтай байна гэдэг өрөнд орно, бусдын хараанд орно л гэсэн үг. Гэр бүлийн хувьд нэг өрөө нөгөөгөөр дардаг бол тэр айл яах билээ. Эргээд нөгөө хүнийхээ эрхшээлд орно, хэлснийг нь хийнэ. Улс орны хувьд ч энэ нь адилхан. Эргээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой том асуудал болдог. Ойрын 15 жилд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд бий болох боломж бас байна. Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орно.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу