Боксын тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээнээс 51 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа Аврагч бокс клубын тамирчин Л.Даваадорж мөнгөн медаль хүртлээ.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …