Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “ТОКИО-2022” их дуулгад зодоглоно

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 улсын нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …