Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид дунд хугацааны гадаад худалдааны стратегид анхаарлаа хандуулж ажиллахаар зорьж байна. Үүний хүрээнд яригдах хамгийн том сэдэв бол нүүрсний асуудал.
Бид цаашдаа гадаад худалдааны эргэлтээ дунд хугацаанд, 4-5 жилийн дотор 20 тэрбум доллар болгох зорилтыг тавьж, хоёр талаасаа санал нийллээ. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэнэ.
Хятадын тал манай улсын экспортолж чадах бүх нүүрсийг авна гэдгээ илэрхийллээ. Энэ бол маш том боломж. Тийм учраас бидний зүгээс дэд бүтцийнхээ асуудлыг маш сайн шийдэх ёстой. Тэгж байж хоёр талаасаа хүссэн хэмжээгээрээ нүүрсээ гаргах боломж бүрдэнэ” гэдгийг хэллээ.