Монголын Пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртэв

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ тэмцээний Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна.

Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …