“Онлайн парламент”-ынхан наадмын төсвөөр Засгийн газрыг тайлбар хийхийг шаардлаа

muugi akh “Онлайн парламент”-ын  гишүүд Ц.Мөнхбаатар, Н.Батсүмбэр нарын төлөөлөгчид өнөөдөр Үндэсний баяр наадмын төсөв батлагдсантай холбоотойгоор Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.Үндэсний их баяр наадмын зардал өмнөх жилийнхээс хэд дахин өссөн байна. Иймд тус “Онлайн парламент”-ын гишүүд эсэргүүцэж буй бөгөөд наадамд ийм их төсөв зарцуулах ёсгүй гэж байв. Баяр наадмын төсвийг Засгийн газраас 50 тэрбум байхаар төлөвлөсөн ба үүний ихэнхийг “Чингис” бондоос гаргах гэж байгаа нь үр ашиггүй зардал, Бондын мөнгийг эргүүлж хөрөнгө болгох зүйл зарцуулах ёстой гэж үзэж буй ажээ. Бүтээн байгуулалтын шинжтэй олон ажил хийгдэхээр төлөвлөсөн ч найр цэнгээн, урлаг соёлын арга хэмжээ, урсгал зардалд л гэхэлд 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэтэрхий их зардал урсаж буй хэрэг юм гэдгийг  “Онлайн парламент”-ийн төлөөлөгчид онцолж байлаа. Тодруулбал наадмыг зохион байгуулахад оролцох соёл урлагийн салбар хороо энэ жил 969.9 сая төгрөг буюу бараг тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Гэтэл өнгөрсөн оны наадмаар тус салбар хороо 82.2 сая төгрөгт багтааж урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байсан бол жилийн дараа 10 дахин нэмэгджээ. Харин нийт зардлын 90 орчим хувь буюу 40 гаруй тэрбум төгрөгөөр угсардаг сандал, талбай, авто машины зогсоол, хоёр урсгалтай зам барих гэнэ.

“Онлайн парламент”-ын төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Бондоос 30 орчим тэрбум төгрөгийг  зарцуулах гэж байна. “Чингис” бондын мөнгийг эргэж хөрөнгө болж, ашигаа өгөхгүй зүйлд зарцуулах гэж байгаа нь буруу юм. Эргээд хөрөнгө болох зүйлд Бондын мөнгийг зарцуулах ёстой. Энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэж байлаа.

Хурал зохион байгуулагчдын зүгээс наадамын зохион байгуулалт муу байгаагаас хүүхэд залуус наадамын арга хэмжээг сонирхох, үзэх нь багасаж байна. Хурдан морины уралдаан хүртэл найраатай болсон. Иймээс залуус наадмаас уйдсан байна. Оронд нь Шоу цэнгээн зохион байгуулах, тоглоом тоглох зэргийг илүүд үзэж байгаа нь харамсалтай байна гэдгээ мэдэгдэв.

“Онлайн парламент”-ын төлөөлөгчидийн зүгээс наадмын төсвийг хэрхэн зарцуулах, ямар ажил хийгдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, цадаргааг танилцуулахыг Засгийн газар болоод зохион байгуулах комиссоос шаардаж байгаагаа илэрхийллээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …