“Бөртэ чоно-2022” ёслол Чингис хаан музейд болно

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулна.

Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм.

Өнгөрсөн жил жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.

Харин энэ жил оны шилдэг тамирчнаар хэн тодрохыг харахад цөөн хоног үлдлээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …