Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

 Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

 М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм.

Тэрбээр 2021 алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …