Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө.

Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ.

Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …