“Баян зам тээвэрчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр Нүүрс тээврийн “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж нүүрс тээврийн нөхцөл байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.  

байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.  

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь тээвэрчид нэгдмэл нэг бодлого, уялдаа холбоо, хариуцлагатай байх шаардлагатайг онцоллоо.

Баянзам тээвэрчдийн холбооны зүгээс тээвэрчдэд үнэн зөв ойлголт өгөх, тээвэрлэлт хийхэд тавигдах шаардлага, нөхцөлийг хангаж ажиллахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Тус холбооны хувьд үндэсний 35 компанийг нэгтгэж 600 гаруй машинаар тээвэрлэлт хийдэг байна. 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …