“Эрдэнэс тавантолгой” ХК өдөрт 1062 автомашинаар 110,618 тонн нүүрс гаргаж дээд амжилтаа шинэчиллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022.12.07-ны өдөр 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс ачиж компанийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байсан бол 2022.12.08 өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас нийт 1062 тээврийн хэрэгслээр 110,618 тонн нүүрс ачиж өмнөх өдрийн болон түүхэн рекордоо дахин шинэчиллээ.

Нийт гаргасан нүүрсний хувьд 856 тээврийн хэрэгслээр 92,372 тонн коксжих нүүрс, 203 тээврийн хэрэгслээр 18,246 тонн эрчим хүчний нүүрс тус тус ачиж гаргалаа. 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …