Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо.
Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ (ХҮНДИЙН ӨРГӨЛТ)
Тивийн аваргад итгэлтэй түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн туйванч бүсгүй М.Анхцэцэг авсан оноогоороо эмэгтэй тамирчдыг тэргүүлж, 2022 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болов.
Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод 4-р байр эзэлж, дэлхийн аварга болсон амжилтаараа шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан билээ.