2022 оны Шилдэг залуу тамирчнаар Ш. Энхийн-Од тодров

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо.

Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм.

Энэ жилийн Шилдэг залуу тамирчин төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга самбочин О.Оюунчимэг, өсвөрийн Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт жүдочин М.Нандин-Эрдэнэ нар эцсийн шатанд тунан үлдсэн.

Улмаар Ш.Энхийн-Од оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртлээ.

Түүний шагналыг төрсөн ах Ш.Мөнхийн-Од өмнөөс нь гардан авсан юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …