2022 оны Шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Отгонжаргал, Л. Энхрийлэн нар тодорлоо

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол  энэ сарын 26-нд  Чингис хаан музейд боллоо.

Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – ДОЛГОРЖАВЫН ОТГОНЖАРГАЛ (ЧӨЛӨӨТ БӨХ)

Жилийн өмнө тэрбээр 20 насандаа оны шилдэг залуу тамирчны шагналыг гардсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН (ЖҮДО БӨХ)

Жүдоч Л.Энхрийлэн дэлхийн аваргаас анхны медалиа зүүж, Улаанбаатарын Их дуулга тэмцээнд аваргалсан амжилтаараа оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ыг анх удаа хүртэв.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …