![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2023/01/324625352_713338383827920_8924278768355882778_n-600x400.jpg)
Ази, Номхон далайн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-оос тус бүс нутгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйд олгодог “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг Монгол Улсаас “Монолаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюундэлгэр хүртлээ.
“Монолаб” ХХК нь лабораторийн шинжилгээ, туршилт судалгаа, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл, хэрэгцээ шаардлагатай үед тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд 200 сая төгрөгийн өртөг бүхий оношлуурыг эрүүл мэндийн салбарт хандивлаж байсан юм.
![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2023/01/324673110_6066407653411308_8449809543243847197_n-600x400.jpg)
Дээрх шагналыг 2022 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдөр Австрали Улсын Мэлбоурн хотод болсон Ази, Номхон далайн худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны 36 дугаар хуралдааны үеэр олгосныг Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар гардууллаа.