Монгол тамирчин мөсөнд авиралтын Дэлхийн цомоос анх удаа медаль хүртлээ

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр мөсөнд авиралтын Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны тамирчин болов.

Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ.

ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин.

Уулын спортын мастер Х.Нямдоо, Монголын Хүндийг Өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …