Гавьяат тамирчин М.Анхцэцэг Улсын аварга боллоо

“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М. Анхцэцэг түрүүллээ.

Тэрээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай өргөв.

Тэрээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа.

Эмэгтэй -87кг:

1. М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/

2. Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/

3. Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/

4. Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …