Иргэд:Ногдол ашгаа авч зээлээ төлмөөр байна

Иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.01.27 /Цагаан сараас өмнө Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг шаардан мэдээлэл хийлээ.


Иргэн Г.Хажидмаа “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн болон улсын эд баялгийг монголын иргэн бүрд олгоно гэж заасан байдаг. Ногдол ашигтай холбоотойгоор дахин хууль санаачлах шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан зүйлийг хэрэгжүүлэхэд л ёстой.

Бид ногдол ашгаа авч байсан бол хүүхдүүд гадаадад хамгийн өндөр төлбөртэй сургуульд сурч, дэлхийд толгой цохиод мөрөөдлөө биелүүлэх боломжтой байсан байна.

Гэтэл өнөөдрийнхөө хоолыг яахаа мэдэхгүй иргэд маш олон болсон. 2015, 2016 онд иргэд нэг талхыг хувааж авч байна гэж ярьж байсан бол өнөөдөр худгийн усаа зээлээр авдаг болчихсон байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …