“Анод” банкны хохирогчид Улсын дээд шүүхэд хандана

anod bank “Анод” банкны дампуурсанаа 1200 хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч хохирсон ч өнөөг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа билээ. Тиймээс өнөөдөр хохирогчдын түр хорооныхон нийслэлийн давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулах, Улсын дээд шүүхэд давж заалдахаар болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ.

“Анод” банкны хувьцаа эзэмшигчид 9.3 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд шүүхээс энэ төлбөрийг Сангийн яам гаргах ёстой гэсэн ч Нийслэлийн шүүх төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзээд байгаатай санал нийлэхгүй байгаа ажээ. Учир нь банкны дампууралд төрийн албан тушаалтнуд гэм бруутай гэж үзэж буй юм.
Хохирогчидын зүгээс Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын дарга н.Ганбаатар, мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын таван хүнийг буруутай гэж үзэж байгаа ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …