Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.02.07/ Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт ажиллах үеэрээ “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн 7 хоногт гэхэд нийт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлснээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ.
Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5 245 000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.
Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төвд хонины ууц 500-600 мянган төгрөг, ааруул 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж буйг иргэд мэдээлсэн аж.