З.Занабазар Сайтиевийн нэрэмжит тэмцээнд түрүүлжээ

Турнир-Сайтиева-(7)ОХУ-ын Красноярск хотод байрлах И.Ярыгиний нэрэмжит Чөлөөт бөхийн ордонд 11-р сарын 29-нөөс 12-р сарын 1-ний өдрүүдэд Олимпийн гурав, Дэлхий болон Европийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, алдарт бөх Бувайсар Сайтиевийн нэрэмжит 9 дэх удаагийн чөлөөт бөхийн хөвгүүдийн тэмцээн болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Герман, Иран, Бельги,Казахстан, Таджикистан, Киргизстан, Узбекистан, Монгол, ОХУ-ын Буриад, ОХУ-ын Якут, ОХУ-ын Дагестан, ОХУ-ын Чуваш, ОХУ-ын Хакасий зэрэг 13 орны 348 тамирчид 13 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд жин тус бүрт түрүүлсэн бөх 1500 ам.доллараар шагнуулсан бол мөнгөн медаль хүртсэн бөх 800 ам. долларын эзэн болов. Харин хүрэл медалиар энгэрээ мялаасан бөх 500 ам.доллараар байлуулсан ба түрүүлсэн бөхийн дасгалжуулагч 300 ам.доллароор шагнуулжээ. Тэмцээн 35 , 38 , 42 , 46 , 50, 54, 58, 63, 69, 76, 85 , 100, 120 кг-ын жингийн ангилалуудад зохион байгуулагдахад Монгол улсыг төлөөлөн 54 кг-ын жинд барилдсан өсвөрийн Ази тивийн аварга Занданбудын Занабазар түрүүлж Сайтиевийн нэрэмжит тэмцээнд Монголоос түрүүлсэн 3 дах бөх болов. Монголын баг тамирчдыг нийслэлийг шигшээ багийн дасгалжуулагч Паламын Чулуунбаатар дасгалжуулан авч явсан бөгөөд Монголын нэрийг төлөөлж 17 бөх Красноярскын дэвжээнд өрсөлдсөн юм. Энэ жилийн тэмцээнд 1997-1999 оны хооронд төрсөн тамирчид оролцжээ.  МЧБХ

index

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …