МУГЖ Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвижээ.

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тоглох гэж буй гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ.

Тэрээр 2003 оноос хойш тайзны уран бүтээлд оролцоогүй бөгөөд 20 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна.

Тус жүжгийн нээлт гуравдугаар сарын 4-нд Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д болох бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ныг дуустал тоглогдох юм.

Санал болгох мэдээ

“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа

​“CATWALK STORM – 2026” хүүхэд, өсвөр насны супермодель шалгаруулах загварын шоу, тэмцээн 25 дахь жилдээ …