Уул уурхайн салбарынхан сагсан бөмбөгөөр өрсөлдөв

imagesМонгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээн нь 4 дэх жилдээ болж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК, Багануур, Шивээ-Овоо компани хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлт 2013 оны 12-р сарын 02-ны Даваа гарагийн 13.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж нээлтэнд “Эрдэнэс МГЛ” ХХК-нийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян, тус компанийн дэд захирал, Тэмцээнийг зохион байгуулах комиссын дарга Б.Ариунболд, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн н.Билэгбаяр, “Шивээ-Овоо” компаний Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар, “Багануур” хувьцаат компанийн Тэргүүн дэд захирал Б.Базарсүрэн нар оролцлоо.

Жил бүр уламжлал болгон явагдаж ирсэн энэ жилийг тэмцээнийг “Эрдэнэс МГЛ” ХХК өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд нийт 26 байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим тамирчид гурван өдрийн турш сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй нь цар хүрээний хувьд өмнөх жилүүдээс илүү өргөжсөнийг харуулсан хэрэг боллоо. Тэмцээний хаалтын ажиллагаа 2013.12.03-ны 15.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …