Дагвадорж, Даваажаргал нар “Агуу тамирчдын гар барилдааны ДАШТ”-д оролцоно

33735“Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэй телевизийн шоу нэвтрүүлэгт  мэргэжлийн сумо бөхийн Монголын хоёр их аварга болох Асашёорюү Дагвадорж, Хакүхо Даваажаргал нар оролцохоор болжээ.

Уг тэмцээнийг Японы “Фүжи” телевизээс шинэ жилд зориулан бэлтгэж байгаа бөгөөд нэвтрүүлэг энэ сарын 30-нд 18.00-23:24 цагийн хооронд гарах юм байна. бөгөөд хөтлөгчөөр  Японы алдарт “СМАП” хамтлагийн дуучин Шинго Катори сонгогджээ.

Нэвтрүүлэгт бейсболын Киёохара Казүхиро, мэргэжлийн бөхийн Сакүраба Казүши, Ямамото Норифүми, боксын Камеда Кооки, жүдогийн Шинохара Шиничи, Америкийн тулаанч Боб Сапп, зэрэг нийт 16 орны спортын 20 төрлийн 32 тамирчин өрсөлдөх ажээ.

Сонирхуулахад, Ёкозүна Хакүхо эхний тойрогтоо “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” хэмээн алдаршсан Оросын байлдаан самбогийн Фёдор Емельяненкотой учраа таарсан бол Асашёорюү мэргэжлийн бөхийн аварга Такаяма Ёшихиротой тулалдахаар тов гарчээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …