“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 1 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн.

Санхүүгийн салбар, тэр дундаа арилжааны банкууд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт 1 их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох болсон байна.

УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн юм.

УИХ-аас тусгайлан Түр хороо байгуулж, төлөвлөсөн бодлого, арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сайтар уялдуулах, хүний нөөцийг бэлтгэх, санхүүжилтийг нарийвчлан шийдвэрлэх болон удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зэргийг Засгийн газарт үүрэг болгожээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …