Жирэмсэн эмэгтэйчvvд хамгийн гол нь олон тєрлийн хоол хvнс хэрэглэх ёстой. Мєн жирэмсэн хvн єлсєж огт болохгvй. Єдєрт 4 цагийн зайтай хооллоно. Харин хоёр хоолны хооронд юм идэх хэрэггvй бєгєєд шингэн сайн ууна. Эсвэл алим юмуу тараг ууж идэж болно. Нэг хэсэг жирэмсэн эмэгтэй аль болох их идэх тэр тусмаа хоёр хvний ємнєєс идэх ёстой хэмээн vздэг байв. Гэвч энэ нь бvдvvлэг тєєрєгдєл болохыг шинжлэх ухаан аль хэдийн баталж Жирэмсэн эмэгтэй хоолоо айхтар нэмэгдvvлэх хэрэггvй. Хоолны тєрєл олон байхын хэрээр vр хєврєлийн хєгжил сайн явагддаг. Єдєр тутмын хоол хvнсэнд цєцгийн болоод ургамлын тос заавал орно. Мєн сvv, тараг, бяслаг, аарц, мах, загас, єндєг зэргийг байнга идэх ёстой. Сvv цагаан идээ их хэрэглэхийн хэрээр хvvхдийн ясны систем сайн хєгжинє. Єдєрт 3-4 жимс идэх ба єєр єєр жимс байвал сайн. Мєн 300-500 г орчим хvнсний ногоо иднэ. Хар талх идэх vед vр хєврєлийн мэдрэлийн систем сайтар хєгждєг гэнэ.
Ugluu.mn