Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулна

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг энэ сарын 22-ний өдөр зарласан.


Энэ хүрээнд


Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн
Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн
Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч
Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн
Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.


Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн
Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,
Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.

230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна гэж Боловсрол Шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …