Дорнын анагаах ухаанд эртнээс хөгжиж ирсэн нэг чухал уламжлал бол домын увидас байдаг. Монголчуудын дунд домын увидас шидийг гарамгай сайн эзэмшсэн аливаа өвчнийг анагааж чаддаг домчид цөөнгүй байсан ажээ. Домын гайхамшиг нь хүний сэтгэлийн хүчинд нөлөөлж, түүгээр дамжуулан өвчнийг нь анагаадагт оршдог. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэж Монголчууд ярьдаг нь угтаа дом домнолын утга агуулгыг илэрхийлсэн ойлголт юм. Ингээд олон үг нуршилгүйгээр аливаа өвчинд тустай зарим нэг дом домнолын аргыг та бүхэнд сонордуулья.
– Архины шарталт эс зогсвоос хөх арвайг танчилж буцалгаад усыг нь бууваас сайн
– Нүдэнд өвдөг гарваас модон шувууны сүүлээр хатгаваас сайн
– Мэсний шарханд шар хув үрж уулга
– Хүзүү хөшин хуянтваас гуа сайхан эдийг өмнөө тавиад, түүний зүг гурван гурвын ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад, тэр эдийн зүг цацал барьж өргүүлвээс сайн
– Хөл, үе мөч шархирах ба загатнах, гөвдрүү гарахад цагаан гүүний сүүнд арц буцалгаж шав
– Цагаан мах урвахад хунгийн өндгийг хатаагаад чулуун цай лугаа хольж усанд зуурч түрхэвээс эдгэх
– Эхнэр хүний хөх хавдваас хар байвангийн усаар шавшиж угааваас үтэр эдгэюү
– Уруул хомхой долоовоос хөсрий олс дээсээр үрвэл магад эдгэюү
– Шүд хорхой идэж, буйлны хөл өвдөөд тэсэхүйеэ бэрх болвоос морины хөлний хулмасыг хоногийн будаа төдийг хөвөнгөөр хучиж, нүхээр хийвэл эдгэх
– Ходоодны өвчинд хар үхэр, хар хонины сүү хольж уу, мөн лиш буцалгаж уу
– Нүд бүрхэг боловоос хойлогийн цус дусаа
– Чихний дүлийд сонгиноор бөглө
Үргэлжлэл бий…
А.Тамир Ugluu.mn