“Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчид, бүтээлүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадам өчигдөр 14 дэх удаагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө.

14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны Шилдэг уран бүтээлчид:

    Шилдэг судлаач – Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач Бат-Өлзийн Баатархүү

   Шилдэг хөгжимчин – Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Энхтөрийн Цэндсүрэн

Шилдэг бүжигчин – Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин Өлзийжаргалын Мөнхжин

    Шилдэг дуучин – Үндэсний урлагийн их театрын дуучин Түмэндэмбэрэлийн Баатархүү

        Шилдэг зохиолч – Цолмонжаргалын Бат-Оргил /Гэртүүн ХХК/

         Шилдэг бүжиг дэглээч –  Ёндонгийн Дамчаабадгар /Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн их сургууль/

      Шилдэг зураач – Энхболдын Эрдэнэболд /Гэртүүн ХХК/

Шилдэг продюсер – Мягмарын Есөнмөнх /Номадс групп/

        Шилдэг жүжигчин – Ойдавжамцын Энхтуул

        Шилдэг удирдаач – Улсын филармонийн Ерөнхий удирдаач Дэлгэрсайханы Түвшинсайхан

      Шилдэг хөгжмийн зохиолч – Улсын филармонийн хөгжмийн зохиолч Хишигтохын Алтангэрэл

        Шилдэг найруулагч – Улсын драмын эрдмийн театрын найруулагч Энхбатын Ёндоншарав

14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээл:

  Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – “Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт”

·         Шилдэг ном, хэвлэл – Монголын үндэсний музейгээс эрхлэн гаргасан “Нүүдэлчдийн агсарга бүс” ном

·         Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг – Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Нүүдэлчин зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл

·         Шилдэг дуу, хөгжмийн бүтээл – Улсын филармонийн морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз

·         Шилдэг зар сурталчилгаа – Цагдаагийн Ерөнхий газрын “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” төсөл

·         Шилдэг дүрслэх урлагийн бүтээл – Т.Одонгийн “Их эзэн Чингис хаан” реалист бүтээл

·         Шилдэг хувцас загварын бүтээл – Дэвчинхүүгийн Ариундэлгэрийн “Devil” коллекц

·         Шилдэг дизайны бүтээл – “Декор хаус дизайн” ХХК-ийн “Хүрээ лоуж” интерьер дизайн

·         Шилдэг архитектурын бүтээл – “Балданс” ХХК-ийн Чингис хаан музей

·         Шилдэг цахим бүтээл – “Дижитал солюшнс” ХХК-ийн “Guyuk” метаверс

·         Шилдэг тайзны урлагийн бүтээл – “Тамгагүй төр” физикл драм

·         Шилдэг кино урлагийн бүтээл – “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн “Трио” уран сайхны кино

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …