Д.Алтанцэцэг: Дэлхийн том брэндүүд БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ.

Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа.

Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна.

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай, үлдсэн  нь бусад төрлийн экспорт эзэлж байна.

Өглөөний уулзалтад оролцсон компанийн захирлууд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн хоёр том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх зэрэг дэмжлэг хэрэгтэй байна.

“Астра рүүт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбат : Эмийн ургамлын экспортыг манай улс хөгжүүлэх бүрэн боломжтой, салбарт маш том боломж байна. Ковидоос хойш эрэлт маш их нэмэгдсэн. Үнэ ч өссөн. Өмнө нь 1000 га-д эмийн ургамал тариалж байсан бол энэ жил 2000 га-д тариалж байна.

Бид бүтээгдэхүүнээ Япон, БНХАУ, БНСУ-руу гаргаж байна. Нэмээд Тайваньруу экспорт хийх захиалга ирсэн. Цаашид татварын бодлогоор дэмжээд өгвөл бидэнд дэлхийн зах зээлд гарах өргөн боломж байна.

АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Экспортод бид бэлэн биш байна. Брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжээд өгье. Олон улсын томоохон үзэсгэлэнд брэнд хөгжүүлэгчдийг дэмжиж оролцуулах хэрэгтэй байна. Мөн реэкспортыг татвараар дэмжих шаардлагатай. Шингэн хүнсний экспортын хувьд ОХУ, Япон зэрэг том зах зээл байна. Бид дэлхийтэй өрсөлдөж байгаа учир гаалийн татварын дэмжлэг мөн хэрэгтэй байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …