Өрөө төлөөгүй бүсгүйг шатааж, хороожээ

indexЭрт дээр үеэс хуульгүйгээр шүүн шийтгэх ёс уламжлагдсаар ирсэн Төв Америкийн Гвантемал арлын улсад өрөө төлөөгүй эмэгтэйг амьдаар нь шатааж алсан хэрэг гарчээ.

Бусдад өрөө төлөлгүй удсан эмэгтэйг Сан Хуан хотын 250 орчим иргэд хамтран урьдаас зохион байгуулж шатаасан бөгөөд эмэгтэйг шатаах явцдаа цагдаа хүчний байгууллагынханыг нэвтрүүлэхгүй байх хаалт хүртэл хийжээ. Өртэй эмэгтэйн гэрийг тэр чигт нь бүсэлж, чирч гарган хаашаа ч зугтах аргагүй болгон бие дээр нь түлш асгаж шатаасан аж.

Харамсалтай нь хуульгүйгээр шүүх буюу  “Линчийн шүүх” хэмээх эл уламжлал дагуу үйлдэгдсэн хэрэгт Гвантемалын захиргаанаас ямар нэгэн хариуцлага тооцож, ял шийтгэл оноож чаддаггүй байна.

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …