Ү.Оюунзул:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул мэдээлэл хийлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа.

Улс, нийслэлийн төсвөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийж ирсэн.

 2016 оноос улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт зогсож, 2021 оноос эргэж сэргэсэн. Бид 2021-2022 онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс татсан. Жишээ нь, дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд Цагдаагийн талбай, 2017 онд JCI-н талбай, 2018 онд Дайчин чанар, тэсвэрийн талбайг байгуулсан.

Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргааны санхүүжилтээр Сөүлийн талбай, 2018 онд БНХАУ-ын Байгаль орчны яамны санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC тохижилт хийж байгаатай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд ерөнхий төлөвлөгөөний тохижилтын даалгавартай хэсэгт тохижилт хийж байгаа.

Нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийнэ.  Ямар ч худалдаа, үйлчилгээ, барилга, байшин барихгүй.

 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залууст зориулсан, ая тухтай орчин бүрдүүлсэн ажлуудыг хийж байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …