“Energy Contemporary Ballet” энэ сарын 27-ний өдөр тоглогдоно

Хүн байгалийн салшгүй хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах урам зориг, эрч хүчийг бүжгийн урлагийн гоо үзэсгэлэнгээр дамжуулан үзэгч таны сэтгэлд амилуулна.

Дэлхийн суут хөгжмийн зохиолч Антонио Лучио Вивалдийн бүтээл дээр орчин цагийн шинэ бүжгийн урсгалаар дэглэн найруулагдсан “Energy Contemporary Ballet” энэ сарын 27-ний өдөр тоглогдох гэж байна.

“Energy Contemporary Ballet” тоглолт нь найруулагч Б.Отгонсүрэнгийн Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото арттай хослон бүтээгдэж буйгаараа онцлог юм.

Уран бүтээлчид: Найруулагч, дэглээчид: А.Билгүдэ, Б.Болор, Г.Нямцэрэн, Б.Халиунаа, Ц.Энх-Амар

Дэлгэцийн найруулагч: Б.Отгонсүрэн Гол дүрд: УДБЭТ Тэргүүн гоцлооч А.Эрдэнэболд МУСТА Дүрүүдэд: УДБЭТ-ын балетын жүжигчид.

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …