3 настай охиныхоо толгойг тасдсан Ж-г прокурорт шилжүүлжээ

imagesТөв аймгийн Батсүмбэр суманд нэгэн эмэгтэй гуравхан настай охиныхоо толгойг тасдаж амийг нь бүрлэгсэн аймшигт хэрэг өнгөрсөн 10-р сарын сүүлээр гарсан билээ.

Тэгвэл эл хэргийг үйлдсэн охины ээж Ж гэгчийн мөрдөн байцаалт дуусч хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж.  Хэрэгтэн Ж-ийн хувьд “Хүчит шонхор” зах дээр малын гэдэс ангилж зардаг байсан бөгөөд хэрэг гарахаас өмнөхөн Батсүмбэр суманд айлын мал маллахаар ирээд байсан гэдэг. Мөн тэрээр талийгаач охинтойгоо хоёулахнаа амьдардаг байсан бөгөөд төрөхийн хүндрэлээс болж сэтгэцийн өвчтэй болсон гэх мэдээлэл гараад байгаа юм.

Ж-ийг таньж мэдэх хүмүүс түүнийг “охиндоо маш хайртай, ажилсаг эелдэг даруу эмэгтэй байсан. Охиныхоо амийг бүрэлгэх хүн биш.” хэмээжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …