Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирж байгаа залуу дуучин Биндэръяагийн Октябрийн “Гэгээн” цомгийн баяр энэ сарын 22-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо.
“Гэгээн” цомог 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд олны сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэр хангай нутаг”, “Намрын дурсамж”, “Насан туршийн хайр,” “Ааваа дурсана” зэрэг дуунууд багтжээ.
Дуучин Б.Октябрь ““Гэгээн” цомгийн баяр сайхан болж өндөрлөлөө. Миний уран бүтээлийн цаашдын замнал ГЭГЭЭН байгаасай гэж бодож цомгоо “Гэгээн” гэж нэрлэсэн.
Дөрөвдүгээр сарын 28-ний өдөр “Ааваа дурсана” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтод дээрээ та бүхэнтэйгээ дахин уулзъя ” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
“Гэгээн” цомгийн баярт түүнтэй хамтран дуулдаг дуучин, СТА О.Одончимэг, СТА Б.Чанцалдулам нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.
Дуучин Б.Октябрь цомгийн баярт хүрэлцэн ирсэн сонсогчид дундаасаа азтан тодруулж 21 хүнд “Гэгээн” цомгийн хамт “Ааваа дурсана” тоглолтын хос тасалбар, мөн Супер НЭГ азтанд унадаг дугуй бэлэглэлээ.