У.Хүрэлсүх: “Эрүүл хүн, эрүүл гэр бүл, эрүүл хамт олон”-ы төлөө үндэстнээрээ сэтгэлгээний өөрчлөлт хийе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм.

Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй.

Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус,  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн  шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч байна.

Хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хийж байгаа ажил болон цаашдын зорилтоо тодотгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстойг тэмдэглэв.

Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэн, амьдралын чанар сайжрахад хувь нэмрээ оруулж байгаа ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахын төлөө бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, манлайлал, дэмжлэг чухал гэдгийг хэлэв.

Цаашид “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, нийтийн эрүүл мэндийн тусламж, ялангуяа суурь болон анхдагч урьдчилан сэргийлэх тогтолцоогоо улам сайжруулж, санхүүжилтийг тогтвортой, хүртээмжтэй байлгахад анхаарах ёстойг тэмдэглэв.

Чуулганаар:

  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,
  • “Эрүүл хүүхэд, залуус ба эрүүл мэндийн боловсрол”,
  • “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,
  • “Эрүүл зөв хооллолт”,
  • “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”,
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн-Судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенци болох нь”,
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

Үндэсний чуулганд эрүүл мэнд, спорт, боловсрол, болон хууль сахиулах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгийн 800 гаруй хүн оролцож байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …