Налайхын замд автомашин дэлбэрсэн ноцтой осол гарчээ

898efa71deefea29big“Урган наран” хорооллын урд замд өнөөдөр өглөөний 06.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, УНЧ 2423 улсын дугаартай “Соната V” маркийн автомашин Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан НАА 4263 улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Чезер” маркийн автомашин жалга руу унаж,  шатжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Чезер” маркийн автомашинд жолоочоос гадна хоёр зорчигч байсан гэнэ. Харин “Соната V” маркийн автомашинд хэчнээн зорчигч байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Гэмтсэн хүмүүсийн талаар ГССҮТ-ийн хүлээн авах эмчээс тодруулахад, осол гарснаас нэг цагийн дараа буюу 7.30 цагт түргэн тусламжийн 103 дуудлагын машинаар гурван хүн, онцгой байдлын 105 дуудлагын машинаар нэг хүн ГССҮТ-д хүргэгдэн иржээ.

Одоогийн байдлаар тэдгээр дөрвөн хүнийг сэхээн амьдруулах тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн байгаа аж. Мөн осолдсон “Чезер” маркийн автомашинд байсан хохирогчийн ээжийн өгсөн мэдээллээр “Соната V” маркийн автомашины жолооч согтуу байсан бөгөөд замын хажууд зогсч байхад нь машинтайгаа ирж мөргөжээ.
Г.ДАША
Эх сурвалж: www.eagle.mn


Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …