Монголын их хатдын түүхийг бүжгэн жүжгээр өгүүлнэ

013ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2013 оны 12 дугаар сарын 16,16,17-ны өдрүүдэд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байна.

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, Ерөнхий менежер Б.Нямсүрэн, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүдэд:

  • Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
  • Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
  • Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
  • Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
  • Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
  • Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
  • Чимбай- бүжигчин Л.Энхболор,
  • Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
  • Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тоглоно.
  • ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
  • Удирдаач Н.Буянбаатар
  • Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

Тасалбар үнэ: Суудлын зэрэглэлээс хамаарч 20,000₮, 25,000₮, Байгууллага хамт олны захиалга авч байна.

Маркетингийн шинэлэг  хэлбэр ОНЛАЙН ХУДАЛДАА-г нэвтрүүлэх, “ҮДБЭЧ”-ГЭР БҮЛИЙН АЛТАН КАРТ худалдах ба бэлгэнд МОНГОЛЫН ИХ ХАТАД календарь дагалдана. Мөн үзвэр дагалдсан олон төрлийн үйлчилгээ, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна.

ҮДБЭЧ-ЫН МАРКЕТИНГИЙН АЛБА 8808-8868, 8802-3954, 8895-4985,

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …