“Яг түүн шиг” шоуны 6 дахь улирлын хоёр дахь дугаар өчигдөр үзэгчдэд хүрч, цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уясан билээ.
Гайхалтай үзүүлбэрээр дүүрэн энэхүү дугаарын ялагчаар “UG palace”-ын тайзнаа рэппер МС Hammer-ыг “утгаар” нь авчирсан Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тодорсон юм.
МС Hammer-ыг тайзнаа “авчирч”хоёр дахь дугаарын ялагч боллоо,баяр хүргэе. Түүнийг дуурайхад сонсож өссөн тань нөлөөлсөн болов уу?
Баярлалаа. Би МС Hammer-ыг ид гарч ирж байх үед буюу 1990-ээд оны төгсгөлд оюутан байлаа. Монголд хип хоп урсгал дөнгөж орж ирж байсан үе болохоор маш их сонсдог байсан. Үеийнхний маань залуу насны сайхан дурсамж сэргэж, сэтгэл нь догдолсон болов уу гэж найдаж байна.
Энэ дугаарын ялагч болоход таны бүжгийн үзүүлбэр үнэхээр онцгой байсныг онцолмоор байна. Та бүжгийг хэзээнээс сонирхлоо болгосон бэ?
Залуу байхад хүн бүхэн ямар нэг зүйл сонирхдог шүү дээ. Хөгжим, дуу, бүжиг гээд янз бүр. Миний хувьд бүжгийн урлагт илүү дуртай байсан.Биднийг оюутан байхад “break dance”гэх шинэ урсгал гарч ирж, залуучууд бүгд л түүн рүү хошуурч байлаа шүү дээ.
Та энэ дугаарт өөрийгөө ялагч болно гэж төсөөлж байсан уу?
Огт тэгж бодоогүй. Тухайн үеийн 20 гаруй настай залуугийн дүрд хувирснаас гадна үглэлт болон бүжиг нь маш хурдтай байсан. Бэлтгэлийн үеэр бага зэрэг сэтгэлээр унасан ч нэгэнт л шоундаа орж байгаа учраас их хичээж зүтгэсэн дээ. Хөлс их дуссан учраас үр дүнд хүрсэн юм болов уу.
“Боловсрол” телевизийн продюсеруудын зүгээс нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь таныг шоунд оролцохын тулд 13 кг хассан тухай байсан. Хэр хугацаанд ийм жинг хассан бэ?
Намайг жин хасах зорилгоор спортоор хичээллэж байхад шоунд оролцох урилга ирсэн юм. Жин ихтэй хүн өөр дүрд хувирах гээд хичээсэн ч сайн болдоггүй учраас бүр илүү эрчимтэйгээр үргэлжлүүлсэн дээ.
Шоуны урилгыг хүлээж авсны дараа энэ хүн таараасай, түүнийг л дуурайх юмсан гэсэн уран бүтээлч танд байсан уу?
Ний нуугүй хэлэхэд үнэхээр байгаагүй. Эмэгтэй хүн болон хүчирхэг хоолойтой, сайн дуулдаг дуучин битгий таараасай л гэж бодож байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу