Манай улсын 2 иргэн Вестерн Юнионоор 7500 долларын гүйлгээ хийж залилуулжээ

indexСүүлийн үед арилжааны банкуудын Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч хэд хэдэн иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Зарим иргэд www.unegui.mn болон  интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт уруу нэвтэрч гүйлгээгээний мэдээллээ өгч, мөнгөө шилжүүлснээр залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болжээ.
Ийм байдлаар манай улсын 2 иргэн 7500 ам.доллараа Дани улс уруу гүйлгээ хийж залилагч нарт алдсан байна.
Цаашид бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж  болзошгүй  байх тул дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
1.  Хэнд, ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгаа талаар банкны ажилтанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө авах;
2. Интернетээр танилцсан үл таних хүнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүний төлбөрөө  урьдчилан шилжүүлэхгүй байх;
3. Үл таних гадаад, дотоодын иргэнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан шилжүүлсэн гүйлгээний баримт, мөнгө хүлээн авах нууц асуулт, хариултаа мэдээлэхгүй, өгөхгүй байх;
4.Хуурамч веб сайт руу мөнгө хүлээн авах нууц асуулт, хариулт зэрэг холбогдох мэдээлэлүүдээ оруулж шалгахгүй байхыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …