Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авна уу.
Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг.
ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахрын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахрын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.
Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг.
Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг ЗӨВЛӨЖ байна.