Тувад “Монгол киноны өдрүүд” болно

imagesОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо энэ сарын 11-аас 13-ны өдрүүдэд “Монгол киноны өдрүүд” болох гэж байна.

Өдөрлөгөөр найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, найруулагч Б.Баярын “Би монгол хүн” баримтат кино гарах ажээ. “Сэмүүн” студийн найруулагч Б.Баярын “Би монгол хүн” кино нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршин суудаг Б.Папизан хэмээх Тува эрийн тухай өгүүлдэг бөгөөд 2012 онд Кайрт болсон кино наадамд хоёрдугаар байрт шалгарч байсан бүтээл юм байна. Үлдсэн хоёр уран сайхны киноны хувьд нэг нь гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч буй өнөөгийн Монголчуудын бодит амьдралыг харуулсан бол нөгөө нь чимээгүй тахал болоод буй гэр бүлийн хүчирхийллийг тод томруунаар харуулсан билээ.

Мөн кино өдөрлөгт “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, зохиолч Чинагийн Галсан нар оролцоно. учир нь тус хоёр уран бүтээлч Тува үндэстэн бөгөөд зохиолч Ч.Галсан Тувагийн Гавьяат юм.

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …