Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 08-ны өдөр эхэлсэн билээ.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс тэргүүтэй 80 гаруй бөх эхний өдөр бүртгүүлээд байна.

Бүртгэл энэ сарын 10-ны өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …