Төрийн хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд болно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа.

Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд энэхүү тоглолт нь “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн найруулгатайгаараа онцлог болж байгаа билээ.

Хүндэтгэлийн тоглолт 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд, 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тус тус болно.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …