“AFC CUP” тэмцээнд “Улаанбаатар” клуб оролцоно

Азийн хөлбөмбөгийн холбоо нь “AFC CUP” тэмцээнд өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан АХБХ-ны гишүүн холбоодод тус тэмцээнд оролцох багийг тодруулах шаардлага бий болсон.

Үүний хүрээнд МХБХ-ны Зөвлөлийн 06-р сарын 30-ны хурлаар 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох 2021/2022 оны Моби Дээд лигийн аварга “Хаан Хүнс-Эрчим” болон 2022/2023 оны Моби Дээд Лигийн аварга “Улаанбаатар” клубүүдийн хооронд тоглолтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл 2023 оны 07-р сарын 18-ны өдрийн “Хаан Хүнс-Эрчим” клубээс ирүүлсэн албан тоотын дагуу Хаан Хүнс-Эрчим клуб оролцох боломжгүй болсон тул Улаанбаатар клуб 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд оролцохоор боллоо.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …